Б.Хурцын томилгоог чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна

2017/12/15
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна. Тус хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд уг томилгоог хэлэлцэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан. 

Чуулганы хуралдаантай зэрэгцээд одоо Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус томилгоотой холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна