УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусах гэж байгаа аж. Улмаар прокуророос Д.Гантулгыг яллагдагчаар татах саналтай энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.
Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ талаар хэвлэлд өгсөн тайлбартаа "Надаас байцаалт явъя гэхээр нь тайлбар өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн тайлбар авсангүй. Хэрвээ дахин тайлбар авах шаардлагатай байна гэвэл өгнө" гэдгээ илэрхийлжээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна