“Архигүй амьдрал- Аз жаргалтай”

Өчигдөр 15 цаг 17 минут
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс зарласан төслийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн дундах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Архигүй амьдрал- Аз жаргалтай” төслийг “Баялаг бүтээгч Монгол хүн” ТББ хэрэгжүүлэн ажиллаж, өнгөрөгч 2 сарын хугацаанд 20 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Тухайлбал, Барилгын политехникийн коллеж, Их засаг их сургууль, Боловсролын их сургууль, Кино урлагийн дээд сургуулийн 1,2 р курсийн 600 гаруй оюутнуудад Архи 10 нас лекц хэлэлцүүлэг, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хүрээнд АСТ тэмцээн, Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд оролцсон флаш моб зэрэг арга хэмжээн явуулсан байна. Мөн архины хор хөнөөл, үр дагаврыг ойлгож, сэрэмжлүүлэг болгох зорилгоор “Амлалтаа биелүүлэгч алиманд дуртай Аавууд байцгаая”, “Нэгэн насны амьдралын гэмшивч баршгүй алдаа”, “Амьдралын хос багана ганхах ёсгүй”, “Зөв сонголт Зөв зам”, “Бидний үг, үйлдэл бүхнийг үр хүүхдүүд маань харж дагадаг” гэсэн таван төрлийн богино хэмжээний видео сэрэмжлүүлэг бэлтгэн интернет сошиал сүлжээнд байршуулан олон нийтэд хүргэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна