Сэрэмжлүүлэг: "Талх чихэр" ХХК-ийн талхнаас даавуу гарч ирлээ

Өчигдөр 15 цаг 26 минут
Хэрэглэгчидээ аюулгүй, эрүүл хүнсээр хангах уриатай  "Талх чихэр" ХХК-ийн талхнаас даавуу гарч ирсэн тухай нэгэн хэрэглэгч нүүр номын хуудаснаа нийтэлж  бусдад сэрэмжлүүлжээ.

"М" гэх хэрэглэгч энэ талаар бичихдээ "Юу ч арчсан ямар ч даавуу юм билээ хэн мэдлээ. Тухайн компанид хэлэхэд тухай үед гарсан ээлжийн ажилтанд бурууг өгөөд иргэн биднийг доромжилж байгаа юм шиг доорх зүйлийг өгч байна. Хүүхэд идэж хордоогүй бол болоо доо идэж хордсон бол арай өөрөөр ярих байсан байх гэж хайхрамжгүй яриж байна. Хэлж байгаа нь л би болохоос өөр ийм асуудал гарсаныг үгүйсгэхгүй" гэжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна