Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа танилцуулсан байна. Өөр хүний нэрийг дэвшүүлэх санал гишүүдээс гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна