С.Жавхланг өөрийнх нь хүсэлтээр байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө

2017/12/21
УИХ-ын гишүүн С.Жавхлан байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр  Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Жавхланг тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулаад, санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна