Хүний амь нас хохироогоод, ослын газраас зугтаасан жолоочийг барьжээ

2017/12/22
Автомашин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож яваад бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн зохицуулагчид баривчлан, саатуулсан байна. Осол гаргасан жолооч 19 настай, Х гэгч байжээ.

Осол өчигдөр /2017.12.21/ үүрийн 05:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу “БСБ” дэлгүүрийн урд замд гарсан байна. Гэмт этгээд улсын дугааргүй автомашинтай хөдөлгөөнд оролцож, 33 настай, эрэгтэй Б-г мөргөж, аминд нь хүрсэн аж. Цагдаа нар ослын газраас зугтсан Х-г өглөөнөөс эрэн сурвалжилж, шуурхай ажилласны дүнд олж тогтоосон ба тэрбээр хүн дайрсан машинаа Баянхошуунд айлын хашаанд нуусан байжээ.

Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна