Дэлхийн шилдэг "Загалмайлсан эцэг" киноны бодит түүх

2017/12/22
Дэлхийн шилдэг кино: Загалмайлсан эцэг-1 /The Godfather-1/

Төрөл: драм, гангстер тулаан
Найруулагч: Фрэнсис Форд Коппола
Продюсер: Альберт Рудди
Кино зохиолч: Марио Пьюзо
Гол дvрд: Марлон Брандо, Аль Пачино, Жэймс Каан, Ричард Кастеллано, Роберт Дювалл
Зураглаач: Гордон Уиллис
Хөгжмийн зохиолч: Нино Рота
Бvтээсэн компани: Paramount Pictures
Хугацаа: 175 мин
Төсөв: зургаан сая ам.доллар

Найруулагч Фрэнсис Форд Копполагийн "Загалмайлсан эцэг-1" кино нь гангстер тулаан, драмын төрөлд хийгдсэн дэлхийн кино урлагийн тvvхэн дэхь сор бvтээлийн нэг юм. Марио Пьюзогийн романаас сэдэвлэн бvтээгдсэн энэ кино "Оскар"-ын гурван шагнал /"шилдэг кино", "шилдэг зохиол", "шилдэг эрэгтэй дvр"/ хvртсэн бол бусад кино наадмаас 19 шагнал авч 17 удаа дээд шагналд нэр дэвшиж байв. IMDb-ээс vзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар дэлхийн кино урлагийн бvх цаг vеийн шилдэг киногоор нэрлэгдээд байгаа билээ. Зураг авалт нь 1971 онд дөрвөн сар vргэлжлэн хийгдсэн бол албан ёсны нээлтээ 1972.03.24-нд хийж байжээ. Ердөө зургаан сая доллараар бvтсэн "Загалмайлсан эцэг"-ийн эхний анги нийтдээ 250 сая ам.долларын ашиг олсон билээ. 

the godfather oscar зурган илэрцүүд

Vйл явдлаас...

"Загалмайлсан эцэг" бол Нью-Йорк дахь Сицилийн мафийн томоохон төлөөлөл болох Корлеонегийн гэр бvлийн гэмт хэргийн зөрчилдөөнийг харуулсан бvтээл. Кино нь 1945-1955 оны vеийн vйл явдлыг харуулна. Киноны эхэнд гэр бvлийн тэргvvн Дон Вито Корлеоне өөрийн охиноо нөхөрт гаргана. Энэ vеэр Дэлхийн II дайнд оролцсон Корлеонегийн хайртай хvv Майкл гэртээ эргэн ирлээ. Майкл бол дайны баатар, гэр бvлийн бахархал тул эцгийнхээ харгис бас бохир бизнест оролцох сонирхол тvvнд байхгvй. Дон Корлеоне уламжлалт хэлбэрээр vйл ажиллагаагаа явуулах-ыг зорих хэдийч цаг vе өөр болж тэдний бизнест саад болж дэг журмыг эвдэх гэсэн санаатай нөхдvvд ч гарч ирэх болов. Гэтэл толгойлогчийн байр суурийн төлөө санаархагчид сvvлдээ гэр бvлийн тэргvvний амь насанд халдахыг оролдоно. Гэвч тэр амьд vлджээ. Гэхдээ бvх ажил хэргийг тэрээр нэг хэсэгтээ удирдан явуулж чадахгvй болсон байлаа. vvнтэй зэрэгцэн гэр бvлд нь томоохон дарамт ч ирэх боллоо. Гэтэл яг энэ vеэр бага хvv Майкл гэр бvлийнхээ төлөө хоёр аллага vйлдээд Итали руу нуугдахаар одно. Тэнд тэрээр гэрлэсэн хэдий ч нэгэн удаагийн мөргөлдөөний vеэр залуу эхнэр нь алагдах болно. Ингээд Майкл Нью-Йоркт буцан очиж гэр бvлийн бизнечийг vргэлжлvvлэх бөгөөд тvvнийг тэргvvнээр сонголоо... Vйл явдал цааш хэрхэн өрнөхийг та сонирхож байгаа байх. Тэгвэл киног vзье, урагшаа. 

the godfather movie scene зурган илэрцүүд

Дvрvvдэд:
Марлон Брандо-дон Вито Корлеоне
Аль Пачино-Майкл Корлеоне
Жэймс Каан-Сантино "Сонни" Корлеоне
Жон Казале-Федерико "Фредо" Корлеоне
Роберт Дювалл-Том Хаген
Эл Леттери-Вержил "Турок" Соллоццо
Ленни Монтана-Лука Брази
Моргана Кинг-Кармелла Корлеоне
Эйб Вигода-Сальваторе "Салли" Тессио

the godfather casts зурган илэрцүүд

Сонирхолтой  баримт:

-Найруулагчийн тухайд гэвэл анх энэ кинон дээр Сержио Леонег ажиллахыг санал болгож байжээ. Гэвч тэрээр тухайн vед алдарт "Америкт нэг удаа" гэсэн бvтээлийнхээ зураг авалтыг эхлvvлээд байсан юм. Гэтэл зураг авалт эхлэхээс өмнө Paramount Pictures компани Копполагаас төслөө татан авч найруулагч Эль Казанад өгөх хvсэлт гаргажээ. Гэвч Марлон Брандо хэрвээ ийм шийд гарвал уг кинонд тоглохоос татгалзана гэснээр Фрэнсисийн хамт зураг авалт эхлэв.

Холбоотой Зураг

-Киноны янз бvрийн дvр дээр дэлхийн хэмжээний оддын өрсөлдөөн ширvvн байсан гэдэг. Тэдний дунд Уоррен Битти, Ален Деллон, Берт Рейнольдс, Роберт Редфорд, Дастин Хоффман, Жек Николсон, Роберт Де Ниро, Лоуренс Оливье нар ч байжээ. Гэвч найруулагч эн бvх нэр дэвшигчдээс татгалзсан юм. 

the godfather casts зурган илэрцүүд

-Зарим нэгэн эх сурвалжийн мэдэлснээр Вито Корлеонегийн дvрд тоглохоор домогт Фрэнк Синатра өрсөлдөж байжээ. 

the godfather frank sinatra зурган илэрцүүд

-Зураг авалтын vеэр Брандо эрvvгээ бульдог нохойныхтой адилхан болгох тусгай зориулалтын маск хэрэглэж байв. 

the godfather mask зурган илэрцүүд

-Лука Бразигийн дvрийг бvтээсэн Ленни Монтана байнга текстээ мартчихдаг байлаа. Гэхдээ энэ натур байдал нь найруулагч Копполад таалагдлсан тул тvvний дvрийг тэр чигт нь Леннигийн өөрийнх нь хар яриагаар амилуулсан гэдэг.

Холбоотой Зураг

-Эхнээс нь дуустал кинонд ердөө 18 хvний цогцос харуулдаг. Хоёр морийг эс тооцвол шvv дээ. 

Холбоотой Зураг

-"Коппола" /coppola/ гэдэг нь сицили vндэсний малгайны нэр юм. Ийм малгайг зарим нэгэн Италийн кинон дээрээс харж болох аж. Харин "Корлеоне" нь Сицилийн арлын уулын нэгэн тосгоны нэр гэнэ. Тэнд олон жилийн турш мафийнхан бvгэн нуугддаг байсан байна.

the godfather coppola зурган илэрцүүд

-Марлон Брандо шилдэг эрэгтэй дvрийн "Оскар"-ын шагналаа авахаас татгалзаж байв. 

the godfather marlon oscar зурган илэрцүүд

-Хөгжмийн зохиолчоор ажилласан Нино Рота шилдэг хөгжмийн зохиол гэсэн төрлөөр "Оскар"-т нэр дэвшсэн. Гэтэл тvvнийг хөгжмийн зохиолоо энэ кинонд зориулж шинээр хийгээгvй харин "Фортунелла" /1958/ хэмээх хуучин киноноос ашигласан хэмээн шагнал өгөхөөс татгалзсан тvvхтэй. 



-Кинонд нэг ч удаа "мафи" гэдэг vг хэлэгдээгvй болно. 

-Жvрж бол vхлийн бэлэг тэмдэг болж байсан. Хэрвээ тэр гарч ирэх л юм бол хэн нэгэн vхнэ.

the godfather orange зурган илэрцүүд

-Киноны бvх ангийн Сицилийг харуулдаг хэсэгт гардаг Франк Читтигийн дvрд жvжигчин Пьер Паоло Пазолини тогложээ. Тэр "Эдип хаан" хэмээх киногоороо алдартай нэгэн байсан билээ. 

the godfather frank зурган илэрцүүд

Марлон Брандо /Marlon Brando/

Төрсөн өдөр: 1924.04.03
Төрсөн газар: Омаха, Небраска, АНУ
Нас барсан өдөр: 2004.07.01 /Лос-Анжелес. Калифорни, АНУ/
Мэргэжил: жvжигчин, продюсер

marlon brando зурган илэрцүүд

Энэ домогт эрхэм Миннесотагийн цэргийн академийг төгсөөд дараа нь Нью-Йоркийн нийгмийн судалгааны сургуулийн театрын ангид суралцжээ. 1944 онд "Би ээжийг санаж байна" хэмээх анхны кинондоо тоглосон байна. Тэр киноны дvр бvтээлт нь судлаач шvvмжлэгчдийн анхаарлыг шууд татаад зогсохгvй тvvнд ирээдvйд ихийг дуулгах авьяас байгааг мэдрvvлсэн байна. 1947 онд тэр  Теннеси Уильямсын "Мөрөөдлийн Трамвай" гэсэн жvжигт Стенли Ковальскийн длvрийг бvтээснээр дэлхийн хэмжээний нэр алдарт хvрэх эх сууриа тавьсан гэж vздэг. Харин энэ жvжгийн кино нь 1951 онд дэлгэцнээ гарчээ. 

marlon brando зурган илэрцүүд

1950-иад ноы дунд vе гэхэд ердөө тавхан кинонд тоглоод байсан тvvнийг хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөгчид тухайн цаг vеийнхээ хамгийн сайхан залуу, "секс симбол" болгон зарлаад байлаа. Дэлхийн сая сая залуус тvvнийг шvтэн бишрээд зогсохгvй хувцаслалт имижийг нь хvртэл дуурайх болов. "Дикарь" кинонд тоглосных нь дараа "байкер"-уудын хөдөлгөөн идэвхижээд зогсохгvй тvvнийг рок-н-роллын эрин vеийн дэлгэцийн Элвис Пресли, Жэймс Дин хэмээн өргөмжлөх боллоо. 1960-аад он тvvний хувьд бага зэрэг уналтын жилдvvд байсан бөгөөд энэ vед Марлон найруулагчийн ажлыг ч хийгээд vзжээ. Харин амжилт, нэр алдрын хоёрдахь vе "Загалмайлсан эцэг"-ийн Вито Корлеонегийн дvрийг бvтээснээр ирсэн гэж судлаачид дvгнэдэг. vvний зэрэгцээ тvvний амжилттай болсон бvтээлд "Парис дахь сvvлчийн танго" /1972/, "Өнөөгийн Апокалипсис" /1979/, "Супермен" /1978/ зэрэг кино багтдаг. Тэгвэл 1980-аад онд Брандо кино урлагаас хөндийрснээ мэдэгдсэн хэдий ч хэд хэдэн бvтээлд туслах дvр бvтээгээд байв. Тэр амьдралынхаа бараг ихэнх мөчийг Таитад өнгөрvvлсэн гэж болно. Учир нь тэрээр тэндхийн нэгэн бvсгvйтэй гэрлэсэн юм. өргөмөл гурвыг нь эс тооцвол тэрээр таван хvvхдийн эцэг байсан билээ.

Факт:

-Брандо хамгийн сvvлд дотны найз болох Майкл Жексоны "You Rock My World" /2001/ клипэнд тоглосон нь дэлгэцэнд vлдээсэн сvvлчийнх нь кадр болсон юм.

marlon brando you rock my band зурган илэрцүүд

-Брандог нас барснаас хойш хоёр жилийн дараа дэлгэцнээ "Супермен эргэн ирсэн" кино гарсан. Уг кинонд тэрээр Супермений эцгийн дvрийг бvтээсэн аж. Ингэхдээ тvvний дvрийн дуу оруулалтыг компьтеро график ашигласан нь олно нийтийн анхаарлыг зvй ёсоор татаж байв. 

Холбоотой Зураг

-Тvvний бvх хvvхдvvд нь "азгvйчvvд". Тvvний нэг охин нь 25 насандаа галзуурснаас болж өөрийнхөө амийг хорлосон, том хvv нь 1990 онд эцгийндээ эгчийнхээ найз залууг хороон ял авсан гээд...

marlon brando childrens зурган илэрцүүд

-Марлон Брандогийн хувийн намтарт Мэрилин Монротой янаг амрагийн харьцаатай байсан гэдэг мэдээлэл байдаг. Тvvний дурсамж ярианд ч энэ талаар тэмдэглэгдсэн байдаг. Залуу жvжигчдээс Жонни Депп тvvний дотны анд нь байжээ.

marlon brando marilyn monroe зурган илэрцүүд

1976 оны эхээр зарим нэгэн эх сурвалжууд Брандог бисексуалист байсан гэдгийг батлахыг оролдож байв. 2006 онд гарсан нэгэн номонд Брандо Америкийн домогт жvжигчин Кери Гранттай дотно харьцаатай байсан тухай баримт тvшиглэн өгvvлсэн байдаг.

marlon brando johny depp зурган илэрцүүд

-Нөгөөтэйгvvр Марлон Брандо гэдэг нэр олон шилдэг дууны клипэнд мөнхрөн vлдсэн байдаг.  Тэдгээрээс Нил Янгийн "Pocahontas", Игги Поп болон Дэвид Боуи хоёрын "China Girl", Билли Жоэлын "Vogue",  Мадоннагийн "Super Pop", Робби Уиллиамсын "Advertising Space", Рассел Кроугийн "I Wanna Be Marlon Brando", Марк Нопфлерын "Back to Tupelo" мөн Slipknot-ын "Eyeless" зэргийг нь дурьдах хэрэгтэй болов уу.

marlon brando зурган илэрцүүд
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна