Жүжигчин Д.Баттөмөр Алтангадас одон хүртлээ

2017/12/23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон хүртээлээ. 
 
Шагналыг өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгөв. Ард түмний дунд “Банш Батаа” хэмээн алдаршсан тэрбээр өмнө нь Сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байв

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна