29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

2017/12/26
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ.

Тэрбээр “Ёс зүйн алдаа гаргасан захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шүүхийн байгууллага “Хууль бусаар халсан байна” гээд үзэж, буцаан томилж буй нь шүүхийн алдаа. Тиймээс би ирэх сарын 1-нээс Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.  Түүгээр ч зогсохгүй тусгай статустай сургуульд багшлах эрхийг нь хязгаарлана” хэмээн ярив.

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн  захирал асан  Х.Батсайханыг өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар ажлаасаа хууль бусаар халагдсан гэх үндэслэлээр гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар албан тушаалд нь буцаан томилоод байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна