Эрээнд биеэ үнэлэгч худалдан авбал Хятад руу орох эрхээ 5 жилээр хасуулна

2017/12/26
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Хууль хяналтын байгууллагаас 2017 оны эхнээс “Биеэ үнэлсэн ЭМЭГТЭЙ, биеэ үнэлэгчийг худалдаж авсан ЭРЭГТЭЙ”-г БНХАУ-ын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д заасны дагуу 5 ӨДӨР БАРИВЧЛАХ, 500 ЮАНИЙ ТОРГУУЛЬ ногдуулах, хилээр нэвтрэх эрх (Хар дарах)-ийг нь 5 ЖИЛ хүртэл хязгаарлах шийтгэл ногдуулж байгаа.

Энэхүү хуулийн заалтыг иргэд мэдэхгүйгээс Эрээн хотод дээрх зөрчил гаргаж байна.
 
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод суух консулын Газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна