Спираль буюу ерөндөг нь жирэмснээс урт хугацаагаар хамгаалах аргад ордог бөгөөд дотроо маш олон төрөлтэй. Монголд даавартай, алттай, мөнгөтэй, зэстэй гээд олон төрлийн ерөндөг байдаг. Мөн охидын ерөндөг гэж бий. Т ерөндөг нь хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.
Охидын ерөндгийг залуу охид бүсгүйчүүд, төрөөгүй болон кесарево хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан. Ганификс буюу булчинд суулгадаг ерөндгийг сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг болон ерөндөг нь унаад байдаг бүсгүйчүүдэд тавьдаг. Умайн хүзүүний улайлттай, үтрээний үрэвсэлтэй эмэгтэйчүүд эмчилгээ хийлгэсний дараа ерөндөг тавиулах хэрэгтэй. Ер нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргууд төрөл бүрээр маш олон болсоор байгаа учраас эмчид үзүүлсний дараа өөрт тохирсон зөв аргаа сонговол сайн. Сонголтоо хийхдээ давуу болон сул талын талаар ойлголттой болохын тулд эмчээсээ сайтар лавлаж асуу. Эмч бол туслах, чиглүүлэх үүрэгтэй болохоос биш тэр аргыг л хэрэглэ энэ аргыг л сонго гэж хэлэх эрхгүй.
Умайн ерөндөг нь жирэмснээс хамгаалах хамгийн тохиромжтой арга юм. Сүүний ялгаралтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй бөгөөд 95% найдвартай үйлчилдэг. Улмаар хүндрэлгүй төрсөн тохиолдолд бусад цээр үгүй тохиолдолд 6 долоо хоногийн дараанаас тавих боломжтой байдаг. Тавиулснаас хойш хагас жил тутам эмчид үзүүлж, спиралийг хөдөлгөөнд орохоос сэргийлж байх ёстой.
Ерөндөг нь зэс мөнгө алт гэх мэт байгалийн металлууд агуулсны учир нь тэдгээр металлууд хүний биед үүсэх үрэвслийн процессыг бууруулах төдийгүй эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг. Даавар агуулсан ерөндгийг жирэмснээс хамгаалахаас гадна эмчилгээний зорилгоор ашигладаг.
Үйлчлэх механизм
Умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулна.
Өндгөн эсийн амьдрах хугацааг бууруулна.
Үр хөврөл умайн салстанд бэхлэгдэхийг саатуулдаг.
Даавар агуулсан ерөндөг нь умайн хүзүүний салиаг өтгөрүүлснээр эр бэлгийн эс умайн хүзүүгээр нэвтрэхийг саатуулдаг
Өндгөн эс боловсрох үйл явцыг дарангуйлдаг
Ерөнхий
Умайн спираль нь эр бэлгийн эсийг өндөгөн эсэнд хүрэхэд саад болох замаар жирэмслэлтээс урьдчилан сэргийлдэг.
Давуу тал
Үр дүн өндөр. Жирэмслэлтээс 4-10 жилийн хугацаанд сэргийлж чадна. Бэлгийн хавьталд ороход саад болдоггүй. Өндөгөн эсийн жам ёсны бойжилтыг эвддэггүй, бие махбодийн дааврын агуулгад нөлөөлдөггүй / энэ нь даавар агуулсан спиралиудад хамаарахгүй/. Савны гадуурх жирэмслэлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэггүй.
Төрсний дараах 48 цагийн дотор байрлуулах боломжтой бөгөөд хөхөөр хооллох үед хэрэглэж болно. Үр хөндөх ажилбарыг дууссан даруйд байрлуулж болно. Даавар оролцсон эм ашиглан жирэмслэлтээс сэргийлэх боломжгүй хэт таргалалт г.м. эмгэгийн үед хэрэглэх боломжтой.
Гарч болзошгүй сөрөг үр дагавар
Сарын тэмдэг их хэмжээтэй, өвдөлттэй ирэхээс гадна сарын тэмдэгүүдийн хооронд цусархаг ялгадас гарч болзошгүй. БЗХӨ өвдсөн эмэгтэйчүүд мэдэлгүйгээр спираль тавиулсан тохиолдолд бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин үүсэх эрсдэл нь нэмэгдэнэ. Зарим тохиолдолд спираль нь үтрээ руу унаж магадгүй.
Дараах тохиолдолд спираль тавихыг хориглодог
-Жирэмслэсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд.
-БЗХӨ-ийн халдвар авах эрсдэл өндөртэй үед. Өөрөөр хэлбэл нэгээс олон тооны бэлгийн хавьтагчтай үед.
-Умайн хүзүү, бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тэдгээрийн дотор БЗХӨ зэргийн явц нь илүү хурц хэлбэрээр явагддаг.
-Сүүлийн гурван сарын дотор бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тусаж байсан.
-Шалтгаан нь тогтоогдоогүй үтрээний цус алдалт ажиглагдаж байсан.
-Бэлгэ эрхтэний хорт хавдартай.
-Цус багадалтын хүнд хэлбэртэй (гемоглобин < 90 мг/л)
-Биеийн ерөнхий эсэргүүцэл суларсан, ДОХ.
Эмнэлгийн хяналт
Спираль тавиулснаас 4-6 долоо хоногийн дараа сарын тэмдэг ирэхгүй байгаа тохиолдолд эмчлүүлэгч эмчдээ хандан үзүүлэх хэрэгтэй. Мөн жирэмсэн байж болзошгүй гэсэн үзэж байгаа бол цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ердийнхөөс илүү хэмжээтэй, эсвэл илүү удаан үргэлжилсэн цус алдалт үүсвэл мөн л нэн эмчид нэн даруй үзүүлэх хэрэгтэй. Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, бэлгийн хавьтлын үед цус алдах, эсвэл өвдөлт үүсч байгаа бол мөн л эмчид цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Эвгүй зүйл ялгарах, чичрүүдэс хүрэх, халуурах зэргээр халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлнэ. Спиралийн “сахал” мэдрэгдэхгүй болсон, өмнөхөөсөө илүү богино эсвэл урт болсон үед мөн л эмчид цаг алдалгүй үзүүлнэ.
Анхаарах зүйл
БЗХӨ-ийн тархалт харьцангуй их болсон өнөө үед спиралийг хөндлөнгийн бэлгийн хавьтагчгүй харилцан үнэнч байдаг хосууд л хэрэглэх нь хамгийн зохистой гэдгийг мартаж болохгүй. Спиралийг сав баглаан дээр заасан хугацаанаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Заагдсан хугацаа дууссанаас хойш үрэвсэл үүсэх эрсдэл нь нэмэгддэг.
202.9.41.10
hdn nsnas deesh tawiulj boldg ym bolo
Хариулах122.201.31.239
Hodolson bol ymar shinj temdeg ilreh we zawal uzuulj baij meddeguu oort medegdeh ym bhuu
Хариулах66.181.161.207
Sprail tawiulad 6odor bolj Bn bieness yum garaad bn sonon ygaad bol?
Хариулах66.181.161.244
Spiral tawiulad 4 sar bolj bgaan maa tgdd 10sariin biynii ym irehgui bh ym ygd irehgui bgaa n bol medeh hvn bnuu
Хариулах66.181.161.244
Spiral tawiud 4 sar bolj bgaa maa tgdd 10 sariin biinii ym irehgui bhaa tgdd irehgui bgn bol
Хариулах66.181.161.244
Е
Хариулах103.212.116.205
sarin temdeg irsnes 4deh honog deer spral taviulsn unuudurte niiled 12 honog sarin temdeg ired c bga ym shig ugui ym shig bgad bh ym ydgin bolo hevin ym bolovu?
Хариулах202.126.89.244
spiral tawiulaad 7honogn daraa belgiin haritsaand orj bldg gsn orhdo belgewch en ntr herlhgui baij boldg bolwu medeej dotr n bs tawij blhgui bzde meddg n hariulad ogoorei bayrlla
Хариулах66.181.161.131
Ohid sorial tawiulaad hed honogiin daraa belgiin harirsaand oroh yostoi be
Хариулах202.126.89.244
emch 7honogiin daraa gsen
103.212.117.211
насанд хүрээгүй бол заавал асран хамгаалагчтайгаа хамт байх ёстой юу?
Хариулах122.201.31.253
sprial taviulad 7honoogvi belgiin hariltsaand ortsn zvgr bolvu
Хариулах202.179.21.206
Harin ydin boloo shud jiremsn bolchdimu yg doloo dh honog ni l doo uugna
202.55.188.110
Луугын аав ээж болсон байхаа хө
66.181.186.246
uchigdur ohidiin sprile taviulsn ymaa utas ni nileen naana bgad medregdd evgu yma ene unasan gsn uguu
Хариулах176.236.121.46
спрайлны утас нь наашилсан байх юмаа унасан гэсэн үг үү
Хариулах66.181.161.191
Охидын спираль хамгаалах жил доод тал нь хэд байдаг вэ
Хариулах66.181.186.246
5n jil gsn
66.181.184.117
Тамирчин хүн хийлэгвэл яах бол бэлтгэл хийхэд хүндүүрлэх болов уу
Хариулах66.181.160.84
Охидын спиралыг тавиулхад хэд орчим төгрөг болох вэ?
Хариулах66.181.161.191
55000 болсон хувиын эмнэлэгт өчигдөр тавиулахад шинжилгээ бүх юм ороод
202.126.88.88
онгон эсэх хамаатай юу
Хариулах122.201.31.7
Хамаатай
66.181.161.98
Сайна байна уу би охидын спрал тавиулсанаас хойш тасралтгүй 18 хоног цус гарлаа бас хэвлийгээр базлаад өвдөөд байх юм аа яах юстой вэ надад туслаач
Хариулах203.91.115.54
Үзүүлээд эмчээс зөвөлгөө авахгүы бол болохгүй шүү
66.181.161.217
эмчид үзүүлсэн нь дээр болов уу даа