Б.Чойжилсүрэнг 2017 оны улс төр, нийгмийн онцлох хүнээр шалгаруулжээ

2018/01/03

Улсын санхүү эдийн засаг хүндэрч Монгол улс дампуурлаа зарлах шахаад байсан хүнд үеийг хүлээн авч эдийн засгийн уналтыг зогсоож эдийн засгийн өсөлтийг амжилттай эхлүүлсэн гэж үзэж өнөөгийн Төсвийн байнгын хорооны дарга тухайн үеийн сангийн сайд Б.Чойжилсүрэнг 2017 оны улс төр, нийгмийн онцлох хүнээр шалгарууллаа.

Тухайн үеийн санхүү, эдийн засагт бодит үнэлгээг өгч нөхцөл байдлыг сайжруулах гарцыг зөв гаргаж, гарсан алдаа, буруу шийдвэрүүдийг нэн яаралтай засаж чадсанаараа эдийн засаг өссөн гэж дүгнэжээ.

Мөн ОУВС-ийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж, Монгол Улсыг санхүү эдийн засгийн хүнд байдлаас гаргаж чадсан учраас “Алтан-Сарнай” оны шилдэг шалгаруулах наадмын улс төр, нийгмийн онцлох хүнээр тодруулж буйгаа зохион байгуулагчид онцолсон. 2017 он гараад төлөх бондуудын эргэн төлөлтийг бүрэн шийдвэрлэж чадсан хүнээр сангийн сайд асан Б.Чойжилсүрэнг нэрлэжээ.

Тэрбээр хасах 1,4 хүртэл унаад байсан эдийн засгийг нэмэх 5,8 хүртэл өсгөж чадснаараа энэхүү шагналын эзэн болжээ.

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна