Ц.Нямдорж “У.Хүрэлсүхийн Засгийн газраас гарна, хүлээж бай” гэжээ

2018/01/04
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр дэх “Монгол зэс” корпорацийн 49 хувийн өмчлөлийн бүртгэлийг  Улсын Дээд шүүхээс сэргээгээд байгаа билээ.

Шинэ оны өмнөх Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ  асуудлыг хэлэлцсэн ч ямар нэгэн  шийдэлд хүрээгүй байна.  Харин “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэж чадаагүй гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зарим гишүүдийн шахалтад ороод байгаа сурагтай.

Тэгвэл шахаанд орсон Ц.Нямдорж сайд хэрэв “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэхгүй бол энэ Засгийн газраас гарна, хүлээж бай гэсэн хариултыг гишүүдэд өгөөд байгаа гэнэ. Тиймээс Эрдэнэтийн асуудал Ц.Нямдоржийн хүссэнээр шийдэгдэхгүй бол тэр сайдын суудлаасаа буух бололтой.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна