У.Хүрэлсүх МАХН-ыг бужигнуулж, увайгүй үйлдэл гаргасан гэв

2018/01/05
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж “О.Баасанхүү МАХН-ын дарга болох гэж байна. МАХН гэдэг нам Н.Энхбаяр гэдэг хүнтэй салшгүй холбоотой, О.Баасанхүүтэй холбоогүй. Гэтэл саяхан МАН-ын дарга болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх увайгүй үйлдэл гаргаж, МАХН-ыг бужигнуулж байна. Улаанбаатар хотод ирсэн төлөөлөгчийг “Баянгол” зочид буулгаад Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа юм шиг харагдуулаад байгаа. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн увайгүй үйлдэл. Ингэж намыг татан буулгах юм бол увайгүй үйлдэл.Нам гэдэг олон хүний нэгдэл. Будилуулаад байна” хэмээн үг хэлэв.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна