Б.Бахытгүл: Д.Мурат над руу фэйсбүүкээр нүцгэн зургуудаа явуулж хайртай, дуртай гэж мессэж бичдэг байсан

2018/01/05
УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж, өөрийн бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай мэдээлэл цацагдсан нь шуугиан тариад байгаа юм.

Түүнчлэн  түүний эл үйлдлийг  олон нийтэд мэдээлнэ хэмээсний төлөө хохирогч гэгдээд буй эмэгтэйг эрхэм гишүүн хэл амаар доромжлон, бүр хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан гэх.

Д.Муратын зүгээс болсон үйл явдлын талаар “Хохирогч нь би юм шүү дээ. Би нэр төрөө сэргээлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Би Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар руу онгоцоор нисээд очно. Хуулийн байгууллага миний гаргасан гомдлын дагуу шалгалт явуулж байгаа.Наад нэг бүсгүй чинь худлаа ярьж, дарамтлаад байгаа юм. Би өөрөө гомдол гаргасан байгаа. Тэр зургууд бол эвлүүлэг. Юу гэж тийм зүйл байхав. Цагдаагийн байгууллагаар шалгаж байгаа” гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.

Тэгвэл хохирогч гэх Б.Бахытгүлийн зүгээс  Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд гаргасан гомдол гаргасан байна.

Уг гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна:
 




Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна