АТҮТ-ын хэлтсийн дарга Д.Батбаяр дахин их хэмжээний хахууль авсан нь тогтоогджээ

2018/01/08
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос нарыг  өнгөрсөн оны сүүлээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр хоёр улсын хооронд ачаа тээх тусгай зөвшөөрөл олгохын тулд Өмнөговьд нүүрс тээвэрлэгч нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтнаас 20 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Прокурорын байгууллагын эх сурвалжууд тухайн үед дээр нэр дурдагдсан хоёр хүнээс гадна Тээвэр зохицуулалтын хэлтсийн ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авахаар мягмар гаригийн үдэш АТГ-ынхан авч явсан. Тэднээс Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн хүрээнд 48 цаг саатуулан шалгаж эхэлсэн нь үнэн. Бусад хүмүүсийг хорьж цагдсан зүйл байхгүй, гэрчээр мэдүүлэг авсан гэх мэдээллийг хэвлэлд өгөөд байсан юм.

Тэгвэл Мөрдөн шалгах явцад Д.Батбаяртай холбоотой дахин ноцтой хэрэг илэрсэн байна. Тодруулбал, Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрсэн бөгөөд тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд нэр бүхий компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.

Х.Онон
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна