Иосиф Сталины ''Ханнибал арал''-ын тухай

2018/01/08
1930 онд Сталин 1000, 1000 олзлогсод болон хоригдлуудыг эзгүй хоосон арал уруу цөлжээ. Энэ нь хожим дэлхийн түүхэнд ''Ханнибал арал'' хэмээн нэрлэгдсэн аймшигт харгис хэрцгийллийн арал юм. 

Cannibal Island Nazino Island
Ханнибал арал буюу Назино арал

Назино арлыг Сибирийн голын дунд байрладаг хэмээн таамагладаг. 1930 оны үед Сталин улс төрийн үзэл суртлын эсрэг санаа агуулж байж болзошгүй гэсэн хэнийг ч болов хороож, цөлдөг байжээ. Нам дотроос, ард иргэд дундаас гээд Сталины хороох жагсаалтад орсон хүмүүсийн тоо ихсэх тусам түүнд энэ олон хүмүүсийг нэг тийш нь болгох, ''нүднээс далд оруулах'' хэрэг гарав. Ингээд түүний толгойд тэдгээр хүмүүсийг Сибирийн эзгүй тайга, арал уруу ямар ч хоол ундгүй ''хуурай цөлөх'' санаа төрсөн гэнэ. 

hannibal island stalin зурган илэрцүүд

Сталины бодлогын эсрэг үзэл агуулж байж болзошгүй хэмээн таамагласан хүмүүсийг цуглуулах ''оо шахахаас ч амархан'' байж. Ердөө цагдаа шалгах үед бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх мэтийн жижиг зөрчлөөр шалтаглан 5000 гаруй хүнийг арал уруу цөлөв. 5000 эсэргүүг тээвэрлэх амаргүй байсан тул 27 хүн замдаа нас барсан гэдэг. 

Арал ердөө 3200х550метр бөгөөд арал дээр байр сууц, хоол хүнсний зүйл үлдээлгүй орхижээ. Байдлыг улам хүндрүүлж 1700 хоригдлыг нэмж арал уруу цөлөв. Арал уруу анх удаа гурил ачсан усан онгоц явуулахад хоригдогсод гурилыг авахаар усан онгоц уруу дайрч, цэргүүдрүү халдаж замбараагүй байдал үүсгэжээ. 

Gulag prisoners working in Siberia

Арал дээрх амьдрал тэр дороо амьдралын төлөө тэмцэл болж хувирлаа. Хоол хүнсний хомсдлоос болж хүн хүнээ идэх- ханнибализм газар авчээ. Нэг сар ийм байдлаар амьдрахад 6000 орчим хоригдогсдоос 2000 нь үлдэж, холгүй орших чанга дэглэмтэй шорон уруу зөөгджээ.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна