​Кендаль Женнер батгаараа ''гоёв''

2018/01/10
2018 оны Алтан Бөмбөрцөг кино урлагийн наадмын хамгийн сайхан бүсгүй Кендаль байлаа. Түүний даашинз улаан хивсийг бүхэлд бүрхэх мэт л санагдаж байсан юм.



Гэсэн хэдий ч Кендалийн нүүрийг хэд хэдэн урилгагүй зочин чимжээ.



Үүнийг нь бүхий л зүйлийг анзаарч байдаг шүтэн бишрэгчид нь ажиглаж твиттерт сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн байна.
''Кендаль шиг өөртөө итгэлтэй байхыг бүхий л охидууд сурч авах хэрэгтэй. ''
''Нүүрэн дээр нь батга гарсан ч кино од шиг өөртөө итгэлтэй алхах Кендаль гайхамшигтай!'' гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.



Харин Кендаль хариуд нь ''Батга чамайг зогсоох ёсгүй'' хэмээн жиргэсэн нь хүн бүхний амьдралдаа хэрэгжүүлэх ёстой өөртөө итгэлтэй байх чанар юм.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна