Өнгөрсөн арван хоёрдугаар сард
adidas компаний Луут бөмбөлөг киноны дизайнаас санаа авч бүтээх гуталны талаар мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл тус компани саяхан хоёр шинэ спорт гуталны санааг гаргаж зургийг нь түгээсэн байна. Dragon Ball Z -ийн хорон санаатууд болох Фриза, Сел хоёроос санаа авсан гуталнууд удахгүй худалдаанд гарах гэнэ. Зул сарын баярын өмнө adidas компани ''7 луут бөмбөлөг, 7 пүүз'' хэмээн өөрсдийн твиттер хуудаснаа бичиж байсан ба үүний дагуу одоогийн байдлаар дахин 5 гутал шинээр худалдаанд гарах юм.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна