Ажлын байранд стресстэхгүй байх аргууд

2018/01/10
Хэрвээ та ажлын байрнаас үүдэлтэй сэтгэл санааны хямралд орохгүй байя гэвэл дараах зөвлөгөөг дагаарай.

1. Нэг зорилгоос нөгөө рүү гүйхэд хамаг амьдралаа бүү зориул. Зогсолт хийх цаг гаргаж, ажилтай холбоогүй бол юуны ч тухай хамаагүй бодохыг оролдоод үз.

busy office зурган илэрцүүд

2. Бүгдийг зэрэг амжуулах гэж бүү хичээ. Таны мэдрэлийн систем ийм ачааллыг уучлахгүй бөгөөд эхлээд нойргүйдэл, толгой өвдөлтөөр хожим нь сэтгэл мэдрэлийн ямар нэг хямралаар заавал хариу барина.

insomnia office зурган илэрцүүд

3. Хамт ажиллагсадтайгаа байнга харилцаж бай. “Дугтуйтай хүн”-д бүү хувир, бусад хүмүүстэй маргаж, инээж, марзагнаж, бүр хэрэлд. Сэтгэлийн хөдөлгөөнөө ингэж илэрхийлэх нь албан өрөөний биеэ барьсан байдлаас хавьгүй тустай.

office friend зурган илэрцүүд

4. Хамт олны хүрээн дэх явцуу соёлын дэг жаягт болгоомжтой ханд. Хэрвээ таны дотоод ертөнц тун эмзэг зохион байгуулалттай бол ажилтнууд нь ажил хэрэгч костюм өмсөх, амралтын өдрүүдээр сургалтад, харин баяр ёслолоор хамт олны үдэшлэгт оролцох зайлшгүй үүрэг бүхий компанид ажилд бүү ороорой. Сэтгэл санаа нь уналтад орох тэр мөч хүртэл нэг хэлбэрээр үсээ самнасан хүмүүсийг удирдахад хялбар гэдэг нь мэдээж.

office party зурган илэрцүүд
 

5. Цалин эсвэл албан тушаал төдийгүй тэргүүлэх үзэл санаа нь /экологийн, шинжлэх ухааны, эрх зүйн гэх мэт/ таны сонирхлыг татаж буй тэр ажлыг сонгохыг хичээгээрэй. Ийм тэргүүлэх үзэл санаанууд бүрэлдэн тогтсон компанид сэтгэл зүйн дэглэм алдагдалт бараг гардаггүй.

Холбоотой Зураг

- Нэг дор ажилладаг хүмүүс өөр хоорондоо бага зэрэг сээтгэнэх нь бүтээлч, идэвхтэй, найрсаг уур амьсгал бий болгоход нөлөөлдөг гэдгийг Америкийн Колумбийн их сургуулийн сэтгэл судлаачид баталсан байна. Гэхдээ энэ нь хайр дурлалын адал явдалд хувирахгүй байх ёстой.

office flirting зурган илэрцүүд

- Чихэвч хийж сонирхдог дуу хөгжмөө сонсох нь алжаал тайлах энгийн арга юм. Энэ нь хажууд сонсогдох дуу хөгжим, компьютерийн товчлуурын тачигнах чимээ, хэвлэгчийн чахрах дуу, телефон утас хангинах, бусад хүмүүсийн өөр хоорондоо ярих зэргээс тусгаарлагдахад тань туслах болно.

office listening music зурган илэрцүүд

- Удирдах хүмүүс ажилтнууддаа түр хугацаагаар компьютер тоглоом тоглохыг зөвшөөрөх нь сэтгэл зүйн дарамтыг багасгахад үр дүнтэй арга болоод байна. Энэ нь ядаргааг тайлж тархийг түргэн сэргээдэг бөгөөд хэсэгхэн хугацааны дараа шинэ эрч хүч сэлбэгддэг.

office worker video game зурган илэрцүүд

- Хэрвээ өрөө тасалгаа тань томхон бол дартс, пинг-понг, эсвэл бүр хөл бөмбөг тоглож зугаагаа гаргах нь компьютерийн тоглоомоос ч илүү тустай бөгөөд тархийг төдийгүй чилсэн булчинг амраана. Түүнээс гадна ажилтнуудын хооронд найрсаг, дотно харилцаа бий болгодог.

office worker video game зурган илэрцүүд

- Ажлын байр тань хэдий чинээ албаны бус харагдана таны сэтгэл санаанд төдий чинээ сайн байх болно. Ширээ, тасалгаагаа амьд цэцэг, тоглоом, гэрэл зургаар чимээрэй. Хэрвээ дарга тань үүнийг зөвшөөрөхгүй бол түүний буруу гэдгийг эвтэйхэн тайлбарлаарай.

Холбоотой Зураг

С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна