Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгаа амжилттай болжээ

2018/01/15
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон нь оншлогдож нэн яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон билээ.

Харин Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө 25 сая төгрөг гарган туслаж, Өвөрмонголын сайн санаат иргэд хүртэл долоо хоногийн дотор 55 сая төгрөгийн хандив цуглуулан ирүүлснээр Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгааны мөнгө бэлэн болж тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНСУ-ыг зорьсон юм.

Тэгвэл их найрагчийн хагалгаа долоон цаг үргэлжилсэний эцэст амжилттай болсон тухай баярт мэдээг түүний хүүхдүүд хуваалцжээ.

Энэ талаар Б.Лхагвасүрэн найрагчийн үр ач нар, “Монгол түмнийхээ хайр хүндэтгэл, сайхан сэтгэл, сайн сайхныг хүссэн ерөөл бүхний ачаар өвөөгийн долоон цаг гаруй үргэлжилсэн хагалгаа нь амжилттай боллоо. Ерөөл хайрлаж сайн сайхныг хүссэн Монгол түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн фэйсбүүк сүлжээнд бичсэн байна.


 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна