Ченду хотын гудамжны үсчин Шон Гову бусад үсчингүүдээс дэндүү онцгой. Тэрбээр зөвхөн хүний үс засаад зогсохгүй, нүдийг ''засдаг''.
Шон 17 настайгаасаа эхлээд гудамжинд үс засаж байгаа бөгөөд 1980-аад оноос эхлэн нүдийг нь ч бас ''засаж'' эхэлсэн байна. Маш хурц иртэй хутга ашиглан нүдний дотор хуралдсан хог шороог хусаж цэвэрлэдэг энэхүү Хятадын уламжлалт арга нь хүмүүсийн харааг сайжруулдаг гэнэ.
Энэхүү аргыг анх эзэмшихэд хэцүү байсан ч 40 жилийн турш хүмүүсийн нүдийг хуссаны дараа маш амархан санагдах болсон хэмээн 62 настай үсчин хэллээ. Тэрбээр энэ ажлыг хийсэн хугацаандаа нэг ч хүнийг гэмтээж байгаагүй гэнэ.
Шоны үйлчлүүлэгч 68 настай эмэгтэй хэлэхдээ ''Миний нүд хусуулсны дараа цэвэрхэн бас их тухтай санагддаг.'' хэмээн хэлжээ.
Шоноор нүдээ хусуулсны төлбөр ердөө 80 юан буюу 30,000төгрөг аж.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна