Өнгөрсөн Бямба гарагт Гуанжу Олон Улсын нисэх буудлын ажилчид нэгэн сэжигтэй гар цүнхийг X-ray төхөөрөмжөөр олж харж, шалгажээ.
Тэд цүнхэн доторх савыг задалж үзтэл амьд жоомнууд гарч ирсэн байна. Ойролцоогоор 200 амьд жоом байсан хэмээн Не агентлаг мэдээлжээ.
Савны эзнийг хайтал настай хосууд байсан бөгөөд эхнэр нь ховор тохиолдох арьсны өвчтэй учир жоомнуудыг эмийн ургамалтай хольж, хятадын уламжлалт эмчилгээний тос гарган авдаг хэмээн нөхөр нь тайлбарлажээ. Гэсэн хэдий ч онгоцоор амьд жоом тээвэрлэх хориотой учир Гуанжугийн Нисэх буудлын ажилтнууд жоомнуудыг хурааж авсан байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна