Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Цэрэнбатыг фэйсбүүкээр загнав

2018/01/19
Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахим хуудсаараад амжуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулга өглөө. Тэрбээр "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд" гэх сануулгыг өгсөн байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ "Худлаа яриад яах вэ. Зарим хэсэгт зуух тараана" хэмээн ярьсан нь Ерөнхий сайдаасаа зэмлэл сонсоход хүргэсэн бололтой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна