Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх үү?

2018/01/19
МАХН-ын хоёрдугаар их хурал өнгөрөгч арванхоёрдугаар сард хуралдаж Н.Энхбаярыг огцруулж, хуралд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон билээ. Улмаар МАХН дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан.  Улсын дээд шүүхээс түүнийг намын даргаар сонгох эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал нэгдүгээр сарын 5-ны өдөр болох байсан хоёр талын хүсэлтээр хойшлуулсан юм. Тэгвэл товын дагуу буюу  өнөөдөр МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэх юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна