Хятадын Ануй мужийн оршин суугч эмэгтэй гүүрнээс үсэрч амиа хорлохыг завдсан ч зузаан өвлийн хувцастай явж байсны ачаар энэхүү үйлдэл нь ''бүтэлгүйтжээ''.
Өнгөрсөн Мягмар гарагт Фуяа хотын ойр орших голд живж үхэхээр үсэрсэн ч зузаан, хөвөнгөөр хийсэн өвлийн хувцас нь түүний живэхэд садаа болж, живэхийг оролдсон ч усан дээгүүр хөвсөөр амь аврагджээ. Аврагчдыг ирэх үед бүсгүй хөвсөөр байсан бөгөөд түүнийг аварч даруй эмнэлэгт хүргэсэн байна.
Бүсгүй гэр бүлийн хэрүүл маргааны улмаас ийнхүү амиа хорлохыг завдаад азаар ''бүтэлгүйтжээ.''
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна