Дэлхийн улсуудын этгээд сонин хуулиуд

2018/01/24

Улс болгон өөр өөрийн онцлогтой. Цаг агаар, уур амьсгал нь өөр байхад л тэнд амьдарч буй хүмүүсийн үнэт зүйл биднээс тэс ондоондоо болж болно шүү дээ. Дэлхийн улсуудын хүмүүст этгээд санагддаггүй ч бусад улсуудад хачирхалтай санагдам хуулиудаас дурдья.
 
- АНУ-ын Индиана мужид сармис идсэнийхээ дараа дөрвөн цаг автобусаар зорчиж болохгүй.

usa indiana garlic bus зурган илэрцүүд
 
- Харин Нью-Йоркт дэлгүүрийн цонхон дээрх моделийг заавал хувцасласан байх шаардлагатай гэнэ. Эс тэгвээс хууль зөрчсөнд тооцдог байна.

mannequin зурган илэрцүүд
 
- АНУ-ын Алабамад 1979 оныг хүртэл эрэгтэй, эмэгтэй хэн боловч цагдаагаас зөвшөөрөл авсныхаа дараагаар л орныхоо байрлалыг өөрчилдөг байжээ.

bed spouse зурган илэрцүүд
 
- АНУ-ын Минессота мужийн Нарсан аралд эрчүүд нь үнээтэй тааралдах аваас түүнд мэхийн хүндэтгэл үзүүлэх ёстой гэнэ. Харин буханд бол ингэх шаардлага үгүй гэнэ.

respect cow зурган илэрцүүд
 
- Канадын Саскачеван дахь пивоны газарт ус уух хатуу хориотой байдаг.

beer water зурган илэрцүүд
 
- АНУ-ын Кентаки мужид оршин суугч хэн боловч жилд нэг л удаа голын усанд орох эрхтэй байдаг гэнэ.

river water swim зурган илэрцүүд

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна