Цагдаатай холбоотой гомдол саналыг 126 тусгай дугаарт хүлээн авч байна

2018/01/24
Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бодит санал, шүүмжлэл, гомдол мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын 126 тусгай дугаарт хүлээн авч байна. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-ны өдрөөс 26-ныг хүртэл Улаанбаатар хотод болох бөгөөд энэ үеэр дээрх утас ч мөн ажиллах юм. Иргэдээс ирүүлсэн бодит мэдээлэлд цагдаагийн байгууллагын зүгээс тодорхой ажил явуулан, арга хэмжээ авч хариу мэдэгдэх аж. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна