Хүн ''ядаргаатай'' өсвөр наснаасаа хэдтэйдээ салдаг вэ? Сэтгэл санаа эмзэглээд л, гуниглаад л, өсвөр насан дээрээ явж байгаа хүүхдүүд хичнээн хэцүү байдаг билээ. Гацуурын шилэн чимэглэл л гэсэн үг. Тэгвэл хүмүүс хэдэн насандаа энэхүү эмзэглэх наснаасаа салдаг юм бол?
Лансетийн хүүхэд болон өсвөр настнуудын эрүүл мэндийн төвийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар маш сонирхолтой дүгнэлтэд хүржээ.
Шилжилтийн нас дууссан цагт насанд хүрэгч болдог. Гэсэн хэдий ч шилжилтийн нас дууссан ч хүний бие өссөөр байдаг. Жишээлбэл 20 наснаас хүний тархи илүү насанд хүрсэн мэт ажиллаж эхэлдэг бол, агт араа 25 насанд ургадаг. Бие бялдрын хувьд байнга өссөөр байдаг учир яг хэдэн насанд хүн насанд хүрдэг хэмээн тогтоох аргагүй юм.
Мельбурний өсвөр настнуудын эрүүл мэндийн төвийн захирал Сьюзн Соерын үзэж буйгаар хүмүүс нэлээн хөгширч байж насанд хүрдэг гэнэ. Олон улсуудын үндсэн хуульд 18 нас хүрсэн хүнийг насанд хүрэгч гэж үздэг ч яг жинхэнээсээ насанд хүрэх үе нь хэдэн жил өнгөрсний дараа тохиолддог гэжээ.
Сьюзны үзэж буйгаар хүмүүс 25 насандаа жинхэнэ насанд хүрэгч болдог төдийгүй, нийгмийн тэтгэмж, халамжийг 25 нас хүртэл нь олгох хэрэгтэй ажээ. Тэрбээр хүүхдүүд хэдэн насандаа эцэг эхээсээ өрх тусгаарлаж, амьдрал зохиодгийг судлаад, 25 насандаа хүн жинхэнээсээ насанд хүрдэг гэдгийг баталсан байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна