АНУ-ын армийн өндөр албан тушаалтнууд дайныг зогсоох асуудлаар хэлэлцээр хийхээр Украинд очоод байна.
Албан тушаалтнуудыг АНУ-ын армийн нарийн бичгийн дарга Дэн Дрисколл ахалж буй бөгөөд өнөөдөр Украины Ерөнхийлөгч В.Зелинськийтэй хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. В.Зелинський Турк улсад хийж буй айчлалаасаа өнөөдөр буцаж ирэх бөгөөд шууд АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудтай хийх хэлэлцээртээ орох юм байна.
АНУ, ОХУ нь Украины дайныг зогсоох талаар шинэ энхийн төлөвлөгөө бэлтгэсэн гэсэн мэдээлэл өчигдрөөс хэвлэлүүдэд гарч эхэлсэн. Вашингтон, Москва аль, аль нь энэ төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулаагүй ч Д.Дрисколл тэргүүтэй төлөөлөгчид В.Зелинськийтэй чухам энэ төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж таамаглаж байна.
ОХУ өчигдөр Украины Тернополь хот руу пуужин, нисгэгүй онгоцоор довтолсноос дор хаяж 26 хүн амиа алджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна