Сурагчдын амралтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа

2018/02/07
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогцолмаа өчигдөр сурагчдын амралтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгийн сурагчдыг нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног амраах шийдвэр гаргасан байна. Мөн сурагчдын зуны амралт эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулахаар болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна