БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Пхеньяныг зорилоо

2018/09/17
Есдүгээр сарын 18-нд буюу маргааш Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин нарын дээд хэмжээний уулзалт болно. 

Уг уулзалттай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Пхеньяныг өнөөдөр зорилоо. Энэ талаар Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Квон Хек Ки KBS-т мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар Шар тэнгисийг дайран өнгөрдөг барууны агаарын коридорыг ашиглан Пхеньян руу онгоцоор нислээ" гэжээ. 

Түүний Хойд Солонгост хийх айлчлалыг 200 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид дагалдан яваа аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Ерөнхий сайд асан Ли Хэ Чан, эрх баригч Ардчилсан Тобуро намын тэргүүнээр саяхан сонгогдсон,  Samsung группийн ерөнхийлөгч Ли Чэ Ен болон бусад хүмүүс дагалдаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна