Сагсан бөмбөг сонирхогчдын хайртай тоглогчдын нэг болох 2008 оны Драфтын тэргүүн сонголт Чикаго хотын унаган хүү Деррик Роүз энэ өдөр карьерийнхаа хамгийн дээд үзүүлэлт болох 50 оноог авлаа. 2011-12 оны улиралд авсан хүнд гэмтлээс болж, амжилт нь сүүлийн жилүүдэд огцом муудаад байсан түүний хувьд энэ улиралд Миннесота Тимбервулвз багт тоглож байгаа билээ. Роүз энэ өдөр Юта Жазз багийн эсрэг хийсэн тоглолтонд 31 довтолгооныхоо 19-ийг амжилттай болгож, 50 оноо авсан нь түүний карьерийн хамгийн дээд үзүүлэлт болжээ. 2011 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч Деррик Роүзийн өмнөх амжилт нь 42 оноо байсан бөгөөд 2012 оны 2-р сарын 17-нд Сан Антонио Сперс багийн эсрэг 42 оноо 8 ашигтай дамжуулалтыг хийж байлаа. Юта Жазз багийн эсрэг Роүз гайхалтай оролт, уран мэдрэмжтэй дамжуулалтуудыг олноор хийж, үзэгч олныг суудлаас босгож байлаа. Роүзийн гайхалтай тоглолтын ачаар энэ өдөр Миннесота Тимбервулвз 4 дэх ялалтаа байгуулж, Юта Жазз багийг 128-125 харьцаагаар хожсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна