Жил бүр зохион байгуулагддаг дугуйн спортын олон өдрийн хамгийн том 3 уралдааны нэг болсон Жиро д’Италийн 2019 оны замыг танилцуулах ёслол боллоо. Милан хотод болсон энэхүү арга хэмжээнд 2018 оны ялагч Британи дугуйчин Кристофер Фрүүм тэргүүтэй шилдэг тамирчид ирж оролцсон байна. 2018 оны гараа шинэлэг байж, Израйлын Иерусалем хотоос гараагаа эхлүүлж байсан бол ирэх жил Италийн Болонья хотоос гараагаа эхлүүлэхээр болжээ. Эхний гараа Болонья хотоос Сан Лука хүртэл 8,2 км зайд болох юм. Улмаар 21 гараанд 3518 км замыг туулах бөгөөд уралдааны хуваарьт хувийн цуваа гурван гараа, амралтын хоёр өдөр багтсан байна. Замын ерөнхий төлөвийг харвал эхний шатны уралдаанууд тэгш зам болон нам уулс, толгодын дундуур дайран өнгөрөх бол сүүлийн шатуудад өндөр уулын бүсээр явагдахаар болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна