Шинэ Каледони арлынхан Франц улсад үнэнчээр үлдлээ

2018/11/06
Францын номхон далайн бүсэд оршдог Шинэ Каледони арлын ард иргэд ням гарагт Францаас тусгаарлах эсэхээ шийдэх олон нийтийн санал асуулга явуулжээ. Энэхүү санал хураалтад оролцогсдын 56.4 хувь нь Францын харьяанд хэвээр үлдэх сонголт хийсэн бол 43.6 хувь нь Францаас тусгаар тогтнохыг дэмжсэн юм. Санал хураалтын ирц 81 хувьтай байсан байна. санал асуулгын үеэр бүх зүйл тайван байсан ч, асуулгын дараа зарим нэг газарт үймээн дэгдсэн байна. Тухайлбал, нийслэл хот Ноумеад автомашины зогсоол, дэлгүүрт гал түймэр гарч, жагсагчид зарим замыг хаажээ. Шинэ Каледони арал нь тус бүсдээ Францын эдийн засгийн болон улс төрийн гол түшиц газар болдог юм. Тус арал жил бүр Францын засгийн газраас 1.3 тэрбум еврогийн тусламж авдаг байна. Шинэ Каледони арал нь 19-р зуунд буюу 1853 онд Францын колони болжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна