Египетээс занданшуулсан муурнууд олджээ

2018/11/12
Эртний Египетийн Саккара хэмээх бунханд археологийн малтлага хийх үеэр маш ховорт тооцогдох занданшуулсан муурууд болон цохнууд илэрсэн тухай тус улсын Соёлын яамнаас бямба гаригт мэдээлжээ. Саккара дахь өмнө нь хүний гар хүрээгүй долоон булшинд долоон сарын турш археологийн малтлага хийсэн аж. Тэдгээрийн гурваас нь эртний Египетийн түүхийн “хуучин хаант улсын үе” буюу НТӨ 2500-2100 оны үед хамаарах занданшуулсан муурууд олдсон юм. Муур нь эртний Египетчүүдийн шашин шүтлэгт онцгой байр суурийг эзэлдэг байв. Тус бунхнаас их хэмжээний занданшуулсан муураас гадна муурын бурхан Бастетийг дүрсэлсэн хүрэл хөшөө, 100 ширхэг алтан бүрмэлтэй муурын баримлууд олджээ. Мөн арслан, үхэр, матар, кобра могой, шонхрын алтан бүрмэл хөшөөнүүд, 1000 гаруй сахиус, бичгийн хэрэгсэл болон Үхлийн номны зарим хуудас олдсон байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна