Калифорн мужийн түймэр гамшгийн хэмжээнд хүрчээ

2018/11/12
АНУ-ын Калифорн мужид дэгдээд байгаа ой хээрийн түймрийн улмаас 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй алга болж, 6700 орчим барилга байгууламж, объект шатаад байна. Аймшигт түймэр 80 мянган га талбайг хамраад байгаа ба одоогоор 300 мянган оршин суугчдыг түймрийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Нийт 8000 гал сөнөөгч түймрийн голомтод ажиллаж байгаа ба зургаан гал сөнөөгч хүнд гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Энэ удаагийн түймэр нь Калифорни мужийн түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй түймэр болж байна гэж албаны хүмүүс мэдээлж байна. Түймрийн голомтод ажиллаж буй албаныхны мэдээлж байгаагаар цаг агаарын байдал ялангуяа хүчтэй салхи нь түймрийг улам дэвэргэж, түймрийг унтраах ажилд саад болж байгаа аж. Салхины хурд ойролцоогоор 40 километр цаг байгаа гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна