Америкийн холимог тулааны UFC холбоо 2019 онд Хятадын Шанхайд 13 сая долларын өртөгтэй бэлтгэлийн төв барихаар болжээ.
"Performance Institute" хэмээх төв нь тус холбооны Азийн зах зээлд нэвтрэх үүд хаалга болох юм. UFC холбооны дэд ерөнхийлөгч Жеймс Кимболл "Манай холбооны гадаад бодлогын чухал чиглэлийн нэг нь Хятад. Энэ төв Хятад болон Зүүн өмнөд Азийн тамирчдад ур чадвараа сайжруулж, шинэ түвшинд гарах боломж олгоно. Шанхайд бид байнгын ажиллагаатай салбараа нээнэ. Энэ төвд UFC-гийн тэмцээн зохион байгуулдаг болно" гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна