Солонгосын цахим худалдааны хаан тэрбумтаны эгнээнд элсэв

2018/11/22
Өмнөд Солонгосын “Amazon” хэмээн нэрлэгдээд буй Coupang нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаас хойш жил бүр орлогоо 2 дахин нэмэгдүүлсээр иржээ. Компаний орлогын өсөлтийн зэрэг нь 70 хувь байгаа бөгөөд үүсгэн байгуулагч Бом Ким нь тэрбумтаны эгнээнд элссэн байна. Шинэхэн тэрбумтаны хувьд улсынхаа хамгийн залуу 2 дахь тэрбумтан болоод байгаа юм. Түүний тэргүүлдэг Coupang нь өдгөө Өмнөд Солонгостоо хамгийн том цахим худалдааны компанид тооцогдож байна. Сүүлд гэхэд Softbank Vision Fund-аас 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болсноо зарлажээ. Ингэснээр тус стартапын зах зээлийн үнэлгээ нь 9 тэрбум ам.доллар болоод байна.



Энэ жил 40 настай Бом Кимийн удирддаг Coupang нь хэрэглэгч захиалагчдаа дээдэлсэн шинэлэг үйлчилгээнүүд, care тогтмол санаачилж байдагтай холбоотой. Тухайлбал Dawn Delivery буюу үүрийн хүргэлт үйлчилгээ нь барааны захиалгыг шөнө дунд хүртэл аваад, дараа өдрийнх нь өглөө үүрээр 7 цаг гэхэд хүргэсэн байдаг онцлогтой. Softbank Group-ээс авах 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь дараах технологийн сайжруулалтанд зориулагдах гэнэ.



• Хүргэлт илүү хурдан болно
• Нэг товчлуураар төлбөрийг шийдвэрлэнэ
• Хиймэл оюун ухаан буюу AI функц нь худалдан авагчдад зөвлөгөө өгч, санал болгоно.



Хэдийгээр уг стартап зах зээлээ тэлж, орлогоо олон дахин нэмэгдүүлж байгаа ч, хангалттай бодит ашиг олж эхлээгүй байна. Сүүлийн 3 жилд Coupang-ын орлого нь 670 хувь өссөн ч, алдагдал нь 460 хувь байгаа юм. Гэвч шинэхэн тэрбумтан Бом Ким үүнд тэгтлээ санаа зовохгүй байгаагаа илэрхийлж, “Coupang-ын өсөлт, тэлэлт хамгийн чухал. Бид үйлчлүүлэгч нартаа эдний үйлчилгээгүйгээр бид өмнө яаж амьдарч байсан байна аа гэж бодогдох хэмжээнд хүргэхийг л зорьдог. Бидний бизнес бол урт хугацааны зорилтуудтай. Үнэлж дүгнэх болоогүй” гэжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна