Үл таних эр дэлгүүрт байсан бүх хүмүүсийн тооцоог хийжээ

2018/11/22
Бодит амьдрал дээрхи Санта Клаус жирийн хүн л байдаг гэх сэтгэгдлийг нэгэн нууцлаг хүний үйлдэл харуулсан байна. Шинэ жил, зул сарын баяр дөхөж, баярын уур амьсгал ороод байгаа энэ үед Walmart-д худалдаа хийж байсан бүх хүний тооцоог нэг хүн хийчихээд гараад явжээ. Үйл явдал орон нутгийн цагаар 11 сарын 15-нд АНУ-ын Вермонт мужийн Walmart сүлжээ дэлгүүрт болсон бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эр тэнд байсан бүх хүний тооцоог хийсэн байна. Ингэхдээ layaway оочер буюу хүмүүс дараа мөнгийг нь төлж худалдан авах бараануудаа дэлгүүрт түр хадгалуулдаг хэсэгт тавигдсан бараануудын тооцоог хийжээ.

 
Жули Эн Гэйтс гэгч бүсгүй энэ өдөр хүү, ээжийнхээ хамтаар 3-уулаа Walmart орж хүнсээ цуглуулж байсан байна. Ингээд тооцоогоо хийхээр дугаарлаад зогсож байхад, урд талд нь зогсож байсан эрэгтэй дээр нэг хүн ирснээ “Та дахиад өөр нэмэж авах зүйл байвал нийлүүлээд хүлээлгийн жагсаалтанд оруулчих, би очоод төлчихье” гэх нь Жулид сонсогджээ. Эхлээд нэг их зүйл бодсонгүй, аав хүү 2 ч юмуу, ах дүү 2 хоорондоо ярилцаж байна гэж бодсон боловч, нөгөө эрэгтэй эргэж харснаа Жулид ч бас ингэж хэлжээ. Ингээд тэр хавьд байсан хүмүүс хөдөлгөөнд орж, бүгд л дэлгүүрээс авсан сагстай бараануудаа layaway хэсэг рүү аваачсан байна. Өгөөмөр, нүнжигтэй эр тэр бүхний тооцоог хийчихээд, сайхан баярлаарай гээд гараад явчихжээ.
 


Жулигийн таамаглал дэвшүүлж буйгаар тэрхүү нууцлаг хүн амьдралын хүнд хэцүүг туулсан учраас, зүгээр л хүмүүсийг аз жаргалтай байхыг нь харахыг хүссэн байж мэднэ гэнэ. Ямартай ч, Wallmart-ын зүгээс тэрхүү нууцлаг хүн чухам хичнээн долларын тооцоог хийснийг хэлэхээс нууцалж байна.


 
Нэг худалдан авагч тэрхүү сайхан сэтгэлтэй эрийн зургийг нууцаар авч амжсан нь ийнхүү үлджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна