2018-2019 оны улирлын эхний дөрвөн тоглолтод оролцсоны дараа гэмтэл авсан Кэвин Лавын талбайд гарах хугацаа хойшилж, 2018 он гартал талбайд гарахгүй гэнэ.
Өнгөрсөн зун багтайгаа гэрээний сунгалт хийж, дөрвөн жилийн 120 сая долларын гэрээ үзэглэсэн Кевин Лав гэмтэлтэй байгаа нь Кливленд хотын багийн тааруу амжилтын нэгэн шалтгаан болоод байгаа юм. Энэ улиралд Кливленд Кавальерс 2-13 гэсэн амжилтаар Дорнод бүсийн хамгийн сүүлийн буюу 15-р байранд бичигдэж байна.
Кевин Лав энэ улиралд 19.0 оноо, 13.5 самбар дунджилж, карьерын хамгийн бага буюу 32.3%-тай довтолсон үзүүлэлт болоод байгаа билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна