Төрсөн охиноо 530 үхэрээр зарав

2018/11/23
Өмнөд Суданы оршин суугч Ньялонг Нгонг Дэн Жаланг өөрийн 16 настай охиныг Facebook хуудсанд үнэ хаялцуулан худалдах зар тавьсан тухай мэдээ олон нийтийг цочроосон. Дуудлага худалдааны тэрхүү зар дээр охины эцэг эх түүнийг хадамд гаргах гэж байгаа тул ирээдүйн нөхөрт нь зориулж охиноо худалдах болсон гэдгээ өгүүлжээ. Уг дуудлага худалдаанд оролцсон нутгийн баян эр 530 толгой үхэр, Land Cruiser V8 машин болон 10 мянган ам.доллар амлажээ.
 
Энэ талаар Суданы хэвлэлүүд бичихдээ, Жаланг охиныг Африкийн хамгийн үнэд хүрсэн сүйт бүсгүй гэж мэдээлсэн байна. Жалангийг ийнхүү хууль бусаар хадамд гаргаж буй явдлыг орон нутгийн хүний эрхийн байгууллагаас буруушаасан ч охиныг хадамд очсоноос хойш гурав хоногийн дараа тэрхүү зарыг фэйсбүүкээс устгажээ. Өмнөд Суданд насанд хүрээгүй охидыг нөхөрт гаргахыг хориглодог ч хүн амынх нь ихэнх нь энэхүү хуулийн заалтыг үл тоосоор ирсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна