Япон улсад нийтийн тээвэр ирэх цагаасаа хоцорвол, “Зорчигчид”-оосоо уучлал гуйдаг

2018/11/23
Цаг баримтлал, ёс зүйгээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг болсон Япон улсад иргэд ажлаасаа хоцрохыг маш бүдүүлэг зүйл гэж үздэг. Тиймээс иргэдээ ажилд нь цагт хүргэхийн төлөө Японы нийтийн тээврийн салбар хариуцлага хүлээн ажилладаг байна. Япон хүн ажлын цаг эхлэхээс 10 минутын өмнө ажилдаа ирсэн байдаг бөгөөд хэрвээ хоцорвол шалтгаанаа заавал тайлагнадаг гэнэ. Ийм ч учраас нийтийн тээвэр иргэн бүрийнхээ урамыг хугалахгүйг хичээж ажилладаг юм. Японы нийтийн тээвэр хамгийн уртдаа 18 секунд хоцордог бөгөөд 20 секундээс дээш хугацаа алдвал тухайн компани иргэдээс уучлал гуйдаг ажээ. Тийм дээ ч нийтийн тээвэр хоцрох, хожимдох асуудал тун ховор гардаг бөгөөд хэрвээ ийм үзэгдэл тохиолдсон үед тэд “маш ноцтой” зүйл хэмээн хүлээн авдаг байна.
 


Энэ зурган дээр хоцорсон шалтгаанаа тасалбар шалгагч нь галт тэргэн дэхь микрофоноор зарлаж хэлэхээс гадна “Зорчигч нэг бүр дээр очиж, хүлцэл өчсөн байна”. Үүгээр ч зогсохгүй 5 минут хоцорсныхоо төлөө орж ирсэн зорчигч бүрт "ХОЦОРСОН ШАЛТГААНЫГ БАТЛАХ МАЯГТ" өгөх бөгөөд энэ маягтыг тэд ажлын газрынхаа даргад, аль эсвэл сурч буй сургуульдаа үзүүлж болох аж. Ингэснээр ажил эсвэл сургуулиасаа хоцорсон шалтгаан нь өөрөөс нь болоогүй ээ гэдгийг нотлох баримт болж өгч бас уучлалт гуйх, эвгүй байдалд орохоос хамгаалсан баримт болдог гэнэ.  
                                
                                               Япон хүмүүс ийм л ёс суртахуунтай, ухаалаг ард түмэн

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна