Италийн Сери А лигийн 13-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Энэ тойрогт нэгэн онцлох зүйл байсан нь тоглогчид тоглолтонд оролцохдоо бүгд нүүрэн дээрээ улаан өнгийн будгаар тэмдэг тавьсан байлаа. Тэд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг WeWorld Onlus хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааг ийнхүү дэмжжээ. Хөлбөмбөгчид ч эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг байгаагаа ийнхүү тодоор илэрхийлсэн аж.
13 тойргийн дараагаар Турин хотын баг Ювентус 12 ялалт, нэг эвийн гэрээ гэсэн үзүүлэлтээр 37 оноотойгоор хол тасархай тэргүүлж байна. Тэд энэ тойрогт Спал багийн эсрэг тоглож, Марио Манжукич, Кристиано Роналду нарын гоолуудаар ялалт байгуулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна