Ногоон цай уувал яс бэхжинэ

2018/11/30
Хэрэв та өдөр бүр ногоон цай уувал яс тань бэхжиж, хугарах магадлал нь буурдаг гэнэ шүү. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү хамааралтай гэнэ.
 
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд 450 мянга гаруй хүнд судалгаа, шинжилгээ явуулаад ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хэрэв тухайн хүн ногоон цайг 30-аас дээш жил уусан бол яс нь бат бэх хэвээр хадгалагдсан байсан гэнэ. Харин ногоон цай огт уудаггүй хүмүүсийн яс хугарах магадлал 12 хувиар их байжээ.
 
Чухам ямар учраас ногоон цай ийм үйлчлэл үзүүлдэг болохыг эрдэмтэд одоогоор мэдэхгүй байгаа аж. Гэхдээ л тэд ногоон цай нь эрүүл мэндэд маш ашиг тустай ундаа гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна