Египет бүсгүйн гайхалтай бүтээл

2018/12/05
Энэ бүсгүйг Рана Эль Калиуби гэдэг. Тэрбээр техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Affectiva компаний үүсгэн байгуулагчаас гадна одоо CEO-гоор нь ажилладаг. Рана Египетийн Кайр хотод байдаг Америк сургуульд суралцаж, баклавр болон мастерийн зэргээ компьютерын шинжлэх ухааны чиглэлээр авсан бөгөөд 2001 онд төрөлх хотоо орхин явсан гэдэг. Кайраас явснаас хойш 5 жилийн дараа хүний сэтгэл хөдлөл, эмоцийн гаргалгааг хийдэг системийг бий болгож, улмаар АНУ-ын Бостон хотод шилжин суурьшсан ажээ. Бостоны техникийн институци лабораторид ажиллаж байхдаа гэрээ их санадаг байсан тул олон улсын дуудлага байнга хийдэг байжээ. Энэ үед түүний гар утас нь гэр бүлийнхнээ санасан сэтгэлийг нь үгээр бус үйлдлээр илэрхийлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь анзаарагджээ. Ингээд дээрхи асуудлыг шийдэхээр Affectiva нэртэй стартапыг эхлүүлсэн байна.


 
Уг стартап нь гар утас тэргүүтэй төхөөрөмжүүдийн камерыг ашиглан хүний нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг таньж ойлгодог, улмаар дараачийн алхам үйлдлийг асуудаг, өмнөөс нь хийдэг програм хангамж бүтээх зорилгоор бий болжээ. Судалгааны явцад хүний нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг сайтар таньж мэдэхийн тулд кампанит ажил өрнүүлсэн бөгөөд хүмүүс олон төрлийн видео бичлэг үзээд хэрхэн өөрчлөгдөж байгааг бичиж, дата санд оруулан бусад хүмүүсийнхтэй жиших байдлаар өгөгдлийн сангаа боловсруулжээ.


 
Өнөөдөр Affectiva-гийн технологийг хэд хэдэн томоохон салбарт ашиглахаар гэрээ хэлцлүүд хийгдээд байна. Юуны түрүүнд усан болон хуурай замын ачаа тээврийн компаниуд, автомашин үйлдвэрлэгчид уг технологийг ашиглахаар болсон. Тэд тухайн тээврийн хэрэгсэлд дотоод камерыг суурилуулж, уг төхөөрөмж нь жолоочийг нойрмоглож байгаа эсэх, утсаа оролдох, мессеж бичих, согтсон байгаа зэргийн үйл хөдөлгөөнийг таних функцтэй. Улмаар жолооч болон нэгдсэн хяналтын төвийн менежерт нь уг мэдээллийг шууд дамжуулдаг. Affectiva-гийн систем суурилагдсан тохиолдолд, машин өөрөө хяналтыг авч аюулгүй байдлын үүднээс жолоодлогыг үргэлжлүүлнэ. Мөн машины хөгжмийг тохируулах, гэрэлтүүлгийг өөрчлөх, дотор хэмийг тохируулах зэрэг үйлдлийг робот төхөөрөмж гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар Affectiva стартап нь нийт 26 сая ам.долларын санхүүжилтыг Үндэсний Шинжлэх ухааны хүрээлэн, CAC Holdings, Kleiner Perkins зэрэг хөрөнгө оруулагчдаас татаж чадаад байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна