Илүүдэл давсаа яаж гадагшлуулах вэ?

2018/12/11
Эрүүл хүний бие хоол хүнс, уснаас авсан давсаа шингээж, илүүдлийг нь гаргах чадвартай байдаг. Харин бие махбодод давсны эргэлт алдагдвал хүнд давс нь тохиромжтой газраа байрлаад остеохондроз, үе мөчний бусад өвчин зэрэг төрөл бүрийн өвчин үүсгэдэг. Тэгвэл биеийн илүүдэл давсыг хэрхэн цэвэрлэх вэ?
                       
1.Цагаан будааны цэвэрлэгээ
 
Цагаан будаагаар цэвэрлэх нь маш амархан. Хоолны 3 халбага цагаан будааг нэг литр усанд хийж хонуулна. Өглөө нь усаа асгаж, шинэ ус хийж, таван минут чанана. Дараа нь будаагаа угаагаад дахин өөр усанд хийж дахиж 5 минут чанана. Энэ маягаар дахиж 2 удаа чанана.
 
Дөрөв дэх чаналтын дараа будаагаа халуунаар нь идэж, 3 цагийн турш юу ч идэхгүй. Дараа нь энгийн дэглэмээрээ хооллож болох бөгөөд хатаасан жимс заавал хэрэглэхийг зөвлөж байна. Тунгалаг, хоосон цагаан будаа нь хоол гэхээсээ илүү эм болно. Энэ бэлдмэл биед байгаа давсыг хуримтлуулж, гаргадаг байна.
 
Энэ эмчилгээг 10 хоног хийгээрэй.
 
2.Лаврын навчны ундаа
 
Лаврын навчаар илүүдэл давсыг цэвэрлэх үед даарч хөрж болохгүй, биеийн хүчний ачааллыг зохицуулах хэрэгтэй.
 
5 ширхэг лаврын навчийг 0,5 литр усанд хийж 20 минут буцалгана. Бэлэн болсон хандыг өдөрт 2-3 удаа нэг балгалтаар уугаарай. Энэ нь гэдсийг цэвэрлэдэг. Эмчилгээг 3-5 хоног хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна