ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр улс төрийн орогнол олгох журмыг хөнгөвчлөх зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна.
Улс төрийн орогнол олгох журмыг 20 гаруй жил шинэчлээгүй байсныг ийнхүү өөрчилжээ. “Гэхдээ улс төрийн орогнол хүссэн хувь хүн болгоны онцлог нөхцөл байдлыг чухалчлахаас гадна ОХУ-ын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих болно” хэмээн Кремлээс гаргасан албан мэдээнд онцолжээ.
Өмнө үйлчилж байсан журмыг 1995 онд гаргасан бөгөөд улс төрийн орогнолыг ямар тохиолдолд хүсч болохгүй вэ гэдгийг тодорхой заасан байсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна