Хятад улс 2019 онд 6800 км төмөр замын шинэ сүлжээг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагийн 3200 км нь өндөр хурдны галт тэрэгнийх байна гэж тус улсын төрийн мэдлийн "China Railways" корпораци өчигдөр мэдээлжээ. Ингэснээр өндөр хурдны галт тэрэгний замын нийт урт 30 мянган километр болох юм байна.
“China Railways” корпораци энэ онд галт тэргээр 3,5 тэрбум зорчигч, 3,3 тэрбум тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна. Хятад улс 2018 онд шинээр 4600 км төмөр зам тавьсны 4100 км нь өндөр хурдны зам байжээ. Энэ төсөлд нийт 802 тэрбум юань буюу 117 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан гэнэ. Мөн 2019 онд “China Railways” корпораци 580 шинэ “Fuxing” өндөр хурдны галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна